Дрейк 40 насныхаа төрсөн өдрийг тансаг тэмдэглэж, зочдодоо 1 сая ам.долларын шагнал өгчээ

Дрейк 40 насныхаа төрсөн өдрийг тансаг тэмдэглэж, зочдодоо 1 сая ам.долларын шагнал өгчээ

Канадын алдарт рэппер Дрейк 40 насныхаа төрсөн өдрийг Нью-Йорк хотод тансаг үдэшлэг зохион байгуулж тэмдэглэжээ.

Үдэшлэгт ойролцоогоор 400 зочин оролцсон бөгөөд тансаг бэлэг, мөнгөн шагнал, алдартай хамтлагийн гэнэтийн үзүүлбэрээр дүүрэн байв.

400 орчим зочинтой тансаг үдэшлэг

Дрейк 40 насныхаа төрсөн өдрийг тансаг тэмдэглэж, зочдодоо 1 сая ам.долларын шагнал өгчээ

Дрейк 10-р сарын 24-нд 40 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрийн баяраа угтан 10-р сарын 23-ны орой Манхэттэн дэх Casa Cipriani-д үдэшлэг зохион байгуулжээ. Арга хэмжээнд оролцсон нэгэн хүний ярьснаар, танхимыг тансаг хэрнээ дэгжин байдлаар чимэглэсэн байв.

Дрейк өөрөө төрсөн өдрийн эзэн байсан ч зочдодоо бэлэг тарааж, баярыг улам онцгой болгосон байна. Тэрээр Chanel, Hermès зэрэг тансаг брэндийн цүнхнүүдээс гадна янз бүрийн хэмжээний мөнгөн шагнал өгчээ. Хамгийн том шагнал нь нэг сая ам.доллар байсан гэж PEOPLE мэдээлсэн байна.

Backstreet Boys тайзан дээр гарчээ

Дрейк 40 насныхаа төрсөн өдрийг тансаг тэмдэглэж, зочдодоо 1 сая ам.долларын шагнал өгчээ

Үдэшлэгийн хамгийн сонирхолтой мөчүүдийн нэг нь 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр дэлхий даяар алдаршсан Backstreet Boys хамтлагийн үзүүлбэр байв.

Дрейк хамтлагийн гишүүдтэй тайзан дээр гарч, тэдний алдарт “I Want It That Way” дууг хамтран дуулжээ. Энэ дуу 1999 онд гарсан бөгөөд хамтлагийн хамгийн танигдсан бүтээлүүдийн нэг юм. Дрейк өмнө нь 2022 онд Торонтод болсон тоглолтын үеэр ч тус хамтлагтай хамт энэ дууг дуулж байсан удаатай.

Төрсөн өдөр нь карьерын том амжилттай давхцав

Дрейк 40 насныхаа төрсөн өдрийг тансаг тэмдэглэж, зочдодоо 1 сая ам.долларын шагнал өгчээ

Дрейкийн төрсөн өдрийн баяр түүний хөгжмийн карьерын бас нэгэн томоохон амжилттай давхцжээ. Америкийн Recording Industry Association of America буюу RIAA түүнд 30 шинэ баталгаажуулалт олгосон бөгөөд ингэснээр түүний нийт баталгаажсан борлуулалт, түгээлтийн үзүүлэлт 350 сая нэгжээс давсан анхны уран бүтээлч болсон гэж эх сурвалж мэдээлэв.

Энэхүү үдэшлэг нь зөвхөн төрсөн өдрийн баяр бус, Дрейкийн олон жилийн карьер, хөгжмийн салбарт эзэлсэн байр суурийг тэмдэглэсэн арга хэмжээ болжээ.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.