“BLACKPINK“ хамтлагийн гишүүн Жисү өөрийн удахгүй гарах анхны бүрэн хэмжээний бие даасан цомгийнхоо хоёр дахь урьдчилсан сингл болох “ADDICTED” дуугаа аравдугаар сарын 30-нд танилцууллаа.
Энэхүү бүтээл нь өнгөрсөн сард гаргасан “CLICK” дууны дараах шинэ уран бүтээл бөгөөд Жисүгийн бие даасан хөгжмийн замналын дараагийн алхам болж байна.

Түүний агентлаг “Blissoo“-гийн мэдээлснээр шинэ дуу нь өмнөх бүтээлээсээ өөр өнгө төрх, уран сайхны шийдлийг харуулах аж. “CLICK” дуунд хоёр хүний хооронд үүсэх онцгой таталцлыг илэрхийлсэн бол “ADDICTED” нь өөрийн гэсэн өвөрмөц мэдрэмж, концепцтойгоор бүтээгджээ.
Жисүгийн анхны бүрэн хэмжээний бие даасан цомгийн албан ёсны гарах өдөр одоогоор зарлагдаагүй байна. Түүний шинэ уран бүтээл K-pop сонирхогчдын анхаарлыг татаж байгаа бөгөөд клипний дүрслэл, хувцаслалт, хөгжмийн хэв маяг нь мөн сонирхол татахуйц болжээ.




