Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Видео тоглоомын түүх 1950-аад оны эхэн үеэс эхлэлтэй. Тэр үед хэсэг эрдэмтэд компьютер дээр энгийн тоглоомыг зохион симуляци хийн судалгаа хийж байсан. Гэвч видео тоглоом нь 1970, 80-аад оныг хүртэл алдар хүндийг олоогүй юм. 1980 оноос хойш видео тоглоом нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ.

1. Counter-Strike

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Counter-Strike нь олон тоглогч тоглох горимтой нэгдүгээр биеийн буудагч төрлийн видео тоглоом ба террорист болон терроризмын эсрэг хүчин гэсэн багуудад хуваагдан, террористууд бөмбөг тавих, хүн барьцаалах, терроризмын эсрэг хүчин бөмбөгийг аюулгүй болгох, барьцааны хүмүүсийг суллаж тоглодог. Counter-Strike анх 1999 онд Windows үйлдлийн систем дээр гарсан юм.

2. Dota 2

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Dota 2 нь Valve Корпорациас хөгжүүлэн гаргасан олон тоглогч тоглодог онлайн тоглоом юм. Энэхүү тоглоом нь Blizzard Entertainment-ийн Warcraft III: Reign of Chaos болон түүний өргөтгөл болох The Frozen Throne-ий олон нийтэд зориулсан модуль болох Defense of the Ancients (DotA)-ийн бие даасан цуврал юм.

3. Grand Theft Auto

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Grand Theft Auto V нь Rockstar North компани хөгжүүлж Rockstar Games компани худалдаанд гаргасан өрнөлт-адал явдалт видео тоглоом юм. PlayStation 3, Xbox 360-ын хувилбар нь 2013 оны 9-р сарын 17-нд, PlayStation 4 болон Xbox One-ын хувилбар нь 2014 оны 11-р сард, Microsoft Windows-ийн хувилбар нь 2015 оны 4-р сард гарсан.

4. Warcraft III: The Frozen Throne

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Warcraft III: The Frozen Throne нь Blizzard Entertainment компаний бодит цагийн стратегийн компьютер тоглоом бөгөөд Warcraft III: Reign of Chaos-ны албан ёсны өргөтгөсөн багц юм. 2003 оны 7-р сарын 1-нд нээлтээ дэлхий дахинд нээлтээ хийсэн.

5. Call of Duty 4

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Call of Duty 4: Modern Warfare нь Infinity Ward-ийн хөгжүүлж Activision-ы гаргасан нэгдүгээр биеийн буудагч видео тоглоом юм. Call of Duty цувралын 4 дэх хувилбар ба 2007 онд PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows-д зориулан гарсан.

6. Mortal Kombat 3

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Mortal Kombat 3 (MK3) нь 1995 онд Midway компаний гаргасан Mortal Kombat цувралын 3 дахь тоглоом ба эхлээд аркаде хэлбэрээр гарсан юм.

7. Battle City

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Battle City нь 1985 онд Намко компаний хөгжүүлэн гаргасан олон чиглэлд бууддаг видео тоглоом юм. Энэхүү тоглоом нь 1980 онд Намкогийн гаргасан Tank Battalion тоглоомын үргэлжлэл ба түүний дараагийн хувилбар нь Tank Force нэрээр 1991 онд гарсан.

8. Tetris

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Тетрис нь Оросын тоглоом зохион бүтээгч Алексей Па́житновын хавтангуудыг эвлүүлэх оньст видео тоглоом юм. Энэхүү тоглоомыг тэрбээр 1984 оны 6-р сарын 6-нд Москва дахь ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Дородницынагийн компьютерийн хүрээлэнд ажиллаж байхдаа гаргажээ. Тетрис хэмээх нэрийг Грекээр 4 (тетра) болон өөрийн дуртай спорт болох теннисийн нэрийг нийлүүлэн өгсөн ажээ.

9. Contra

Монголчуудын хамгийн их сонирхож, тоглох дуртай видео тоглоомууд

Contra нь Европ болон далайн орнуудад Gryzor гэх нэрээр гарсан, нь 1987 оны 2 сарын 20-нд Конами компаний хөгжүүлэн гаргасан гүйж бууддаг өрнөлт зоосон аркаде тоглоом юм. Nintendo Entertainment System болон бусад консолд зориулсан гэрийн хувилбар нь 1988 онд гарсан юм. Тоглоомыг тухайн цаг үед АНУ-ын мэдээгээр байнга гардаг байсан Тагнуулын төв газрын дэмжлэгэтэй Никарагуа улсын босогчдын нэрээр нэрлэсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

2 СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.