Индүүгээ гаднаас нь болон дотроос нь цэвэрлэж, шинэхэн мэт болгох арга

Индүүгээ гаднаас нь болон дотроос нь цэвэрлэж, шинэхэн мэт болгох арга

Мэдээж айл бүрт индүү байдаг. Гэхдээ үүнийг хэрхэн цэвэрлэдэг вэ? хэмээн асуухад хариулж чадах хүн гарч ирэхгүй л болов уу. Учир нь хэн ч энэ аргыг мэдэхгүй. Бас хүмүүс индүүгээ цэвэрлэдэггүй. Үүнээс болж бохирдсон индүү нь таны угаасан хувцсыг бохирдуулж, шарлуулах зэрэг асуудал гарч болзошгүй. Тиймээс бидний танилцуулах индүүг гаднаас нь болон дотроос нь цэвэрлэх аргуудыг сураад аваарай.

Индүүний дотор талыг цэвэрлэх

Индүүгээ гаднаас нь болон дотроос нь цэвэрлэж, шинэхэн мэт болгох арга

Ижил хэмжээтэй цагаан цуу болон усыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ индүүндээ хийгээрэй. Индүүгээ халааж, 10 минут орхино. Дараа нь индүүний уурыг гаргах бөгөөд индүүнээс бор шаргал өнгийн шингэн гарах хүртэл уурыг гаргасан хэвээр байна. Мөн та индүүгээ ийн цэвэрлэж байхдаа цонхоо онгойлгох хэрэгтэй шүү.

Ингээд индүүгээ цэвэрлэж дууссан бол ахин цэвэр ус хийж, халаагаад уурыг нь гаргах хэрэгтэй. Нэг ёсондоо индүүний дотор талыг цэвэр усаар зайлж байна гэсэн үг юм.

Индүүний гадна талыг цэвэрлэх

Индүүгээ гаднаас нь болон дотроос нь цэвэрлэж, шинэхэн мэт болгох арга

2 халбага сода болон бага зэрэг цагаан цууг хольж зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ индүүний ул болон бусад хэсэгт түрхэж, 5-10 минутын дараа арчиж цэвэрлээрэй.

Индүүний улан дахь нүхийг цэвэрлэх

Индүүгээ гаднаас нь болон дотроос нь цэвэрлэж, шинэхэн мэт болгох арга

Индүүний улан дахь нүхийг цэвэрлэхэд танд ус болон цагаан цуу хэрэг болно. Ижил хэмжээтэй ус болон цагаан цууг хольж бэлтгэнэ. Үүнийгээ даавуунд шингээж, индүүний улан дахь нүхийг сайтар арчиж цэвэрлээрэй.

Индүүний ул цэвэрлэх

Индүүгээ гаднаас нь болон дотроос нь цэвэрлэж, шинэхэн мэт болгох арга

Түлэгдэж наалдсан индүүний улыг цэвэрлэх 2 төрлийн аргыг танд зааж өгье. Эхний арга нь давс юм. Та давсаар индүүний улыг сайтар үрж, 1 цаг орчим байлгасны дараа арчиж цэвэрлээд үзээрэй.

Хоёр дахь арга бол шүдний оо юм. Цагаан өнгийн оог сонгож хэрэглэнэ. Оогоо индүүний уланд түрхээд, 1 цаг орчим байлгаарай. Үүний дараа арчиж цэвэрлэж болох юм.

Ингээд та индүүгээ цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх энгийн аргуудыг мэдэж авлаа. Хэрэв танд таалагдсан бол найзууддаа хуваалцаарай.

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.