Дуучин Харри Стайлс домогт дуучин Элвис Преслигийн дүрд хувирч, үзэгчдийг гайхширууллаа

Дуучин Харри Стайлс домогт дуучин Элвис Преслигийн дүрд хувирч, үзэгчдийг гайхширууллаа

Британийн дуучин Харри Стайлс Нью-Йорк хотын “Madison Square Garden”-д зохион байгуулсан “Harryween” тусгай тоглолтынхоо эхний орой домогт дуучин Элвис Преслигийн дүрд хувирч, үзэгчдийн анхаарлыг татжээ.

Тэрээр Элвисийн алдарт цагаан өнгийн тайзны хувцас, нөмрөг, алтан хүрээтэй нарны шил зэргийг дуурайлган өмсөж, тайзан дээр гарсан байна. Энэхүү тоглолт нь түүний 30 удаагийн тоглолтын цувралын төгсгөл хэсэгтэй давхацжээ.

Дуучин Харри Стайлс домогт дуучин Элвис Преслигийн дүрд хувирч, үзэгчдийг гайхширууллаа

Тоглолтын үеэр Стайлс өөрийн 16 настай байхдаа “X Factor” шоунд оролцож байсан үеийн дүр төрхөө ч дахин сануулсан байна. Тэрээр “Stevie Wonder”-ийн “Isn’t She Lovely” дууг дуулж, үзэгчдэд дурсамжтай мөч бэлэглэжээ.

Түүний сүйт бүсгүй Зои Кравиц мөн “Halloween”-ий сэдэвт хувцас өмсөн үзэгчдийн дунд байсан бөгөөд Элвис Преслигийн ач охин Райли Кио ч тоглолтыг үзэж байжээ.

Дуучин Харри Стайлс домогт дуучин Элвис Преслигийн дүрд хувирч, үзэгчдийг гайхширууллаа

Харри Стайлс өмнөх жилүүдэд “Halloween”-ий тоглолтуудаараа “Dorothy” болон “Danny Zuko” зэрэг алдартай дүрүүдэд хувирч байсан юм. “Harryween” нь түүний тайзны өвөрмөц хэв маяг, хөгжмийн шоуг “Halloween”-ий уур амьсгалтай хослуулдаг уламжлалт арга хэмжээ болжээ.

Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.