Удахгүй нээлтээ хийх “Sacred Jewel” цувралд жүжигчин Клаудиа Кимийн бүтээх дүрийн анхны төрхийг танилцуулжээ.
Цувралын үйл явдал 1258 онд, Горё улс Монголтой 30 жил байлдсаны эцэст ялагдлын ирмэгт тулсан үед өрнөнө. Улсаа хамгаалах тэнгэрлэг хүчтэй гэж үздэг Жанрайсаг бурхны сувдыг хайж, тулааны талбарт гарсан цэргийн бүлгийн тэмцэл, тэднийг аврахаар зорьсон гүнжийн тухай өгүүлнэ.

Клаудиа Ким эзэн хааны отгон охин Ван Хи гүнжийн дүрд тоглоно. Киноны үйл явдлыг товч өгүүлэхэд: Гүнж улс төрийн гэрлэлт, хувийн хагацал зовлонгоос үүдэн сэтгэл зүрхээ бусад ертөнцөөс тусгаарлана. Хүйтэн хөндий зан гаргаж, бусдын бодлыг үл ойшоон Кёнхва ордонд уйтгартай өдрүүдийг өнгөрүүлдэг тэрээр эрч хүчтэй, гэнэн цайлган залуу жанжин Пэк Гёльтой учирч дурлана. Жанжны дүрд Ан Бо Хён тогложээ.
“Sacred Jewel” цуврал 12 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
Эх сурвалж: Soompi




