“BLACKPINK” хамтлагийн гишүүн Лиса анхны бие даасан цомгоо гаргалаа

“BLACKPINK” хамтлагийн гишүүн Лиса анхны бие даасан цомгоо гаргалаа

BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса 2026 оны аравдугаар сарын 23-нд “PRESS PLAY” нэртэй анхны бие даасан EP цомгоо гаргаж, хөгжмийн ертөнцийн анхаарлыг дахин татлаа.

Зургаан дуутай уг цомог нь түүний 2025 онд гаргасан “Alter Ego” бүрэн хэмжээний цомгийн дараах шинэ уран бүтээл юм. Цомгийн гол дуу болох “Tarantino”-гийн клип мөн цацагдсан бөгөөд киноны үйл явдал мэт өрнөл, тулаант хэсгүүдээрээ онцлог болжээ.

Клипэнд Лиса өөрийн дуртай найруулагч Квентин Тарантинод захидал хүргэхээр зочид буудлаар явж буй дүр бүтээдэг. Гэвч зорьсон газраа хүрэх зам нь энгийн аялал биш бөгөөд тэрээр замдаа таарсан хүмүүстэй тулалдах зэрэг үйл явдал өрнөнө.

Цомогт өмнө нь танилцуулсан “SaWaDiKa” дуунаас гадна “V12”, “Cobra”, “Cut U Off”, “Sweat” зэрэг бүтээл багтжээ.

Лисагийн энэхүү шинэ цомог нь BLACKPINK-ийн гишүүд хамтлагийн үйл ажиллагаанаас гадна бие даасан уран бүтээлээрээ олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөж байгааг харуулсан бас нэгэн үйл явдал боллоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.