“100 Days of Deception“ цуврал үзэгчдийн дээд амжилтаа шинэчилжээ

“100 Days of Deception“ цуврал үзэгчдийн дээд амжилтаа шинэчилжээ

“100 Days of Deception” цуврал бямба гаргийн үзэгчдийн рейтингийн дээд амжилтаа шинэчилжээ.

10 дугаар сарын 31-нд гарсан “tvN” сувгийн “100 Days of Deception” цувралын шинэ анги улсын хэмжээнд дунджаар 7.2 хувийн рейтингтэй байсныг Нильсен Солонгос мэдээлэв. Тус цувралын бямба гаргийн рейтинг ихэвчлэн ням гаргийнхаас бага байдаг ч энэ удаа кабелийн сувгуудын тухайн өдрийн бүх нэвтрүүлгийг тэргүүлжээ.

“JTBC” сувгийн шинэ цуврал “Final Table” мөн бямба гаргийн рейтингийн дээд амжилтаа тогтоов. Тус цувралын 3 дахь анги улсын хэмжээнд дунджаар 2.2 хувийн рейтингтэй байжээ.

Харин “SBS” сувгийн “Doctor X” улсын хэмжээнд дунджаар 15.6 хувийн рейтингтэй байж, бямба гарагийн бүх нэвтрүүлгийг дахин тэргүүлсэн байна.

“100 Days of Deception“ цуврал үзэгчдийн дээд амжилтаа шинэчилжээ

“Doctor X”-тэй ижил цагт гардаг “MBC” сувгийн шинэ цуврал “The Perfect Lie” 2 дахь ангиараа улсын хэмжээнд 1.9 хувийн дундаж рейтингээ хадгалжээ.

“KBS 2TV” сувгийн “A Love Other Than Yours” цуврал төгсгөлийн ангийнхаа өмнө 1.6 хувийн рейтингтэй болж, хамгийн доод үзүүлэлтээ тогтоов.

Мөн төгсгөл болоход 1 анги нь үлдээд буй “Channel A” сувгийн “Dive into You” цувралын төгсгөлийн өмнөх ангийн рейтинг улсын хэмжээнд дунджаар 0.1 хувь болж буурчээ.

“KBS 2TV” сувгийн “Love on the Menu” цуврал улсын хэмжээнд 14.7 хувийн дундаж рейтингтэй байж, ижил цагт бүх сувгаар гарсан нэвтрүүлгүүдийг дахин тэргүүлсэн байна.

Эх сурвалж: Soompi

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.